Кэйт Уинслет: Гайхамшигт итгэж сураарай
Кэйт Уинслет – дотроо бодолтой, тууштай, аз жаргалтай эмэгтэйн тод жишээ. Харин түүний аз жаргалын жор нь юу вэ?
Гайхамшигт итгэ. Би хувьдаа хэзээ ч алдартай болохыг хүсч байгаагүй. Би хэзээ ч туранхай байгаагүй. 15 настай байхдаа би 90 кг жинтэй байсан. Би алдартай бүдүүн жүжигчинг мэдэхгүй. Би өөрийгөө улаан хивсэн дээр явж байна гэж төсөөлж ч чаддаггүй байсан. Гэвч би ажилласаар л байсан. Харин одоо та бүхэн өнөөдөр намайг сайхан даашинзтай, улаан хивсэн дээр алхахыг маань харж байна.
Төдийлөн “оновчтой” биш магтаалд гомдох хэрэггүй. Бүх хүн бодож байгаагаа аятайхан илэрхийлж чаддаггүй шүү дээ. Хэрвээ чамд хэн нэгэн “Царай чинь ч сайхан юм аа!” гэвэл хариуд нь “Тэгээд бие маань тийм ч сайхан биш байна уу?” гэж хариу асуух хэрэггүй. Хүмүүс чиний дургуйг хүргэх гэж тэгж хэлээгүй л байх. Тэгснээрээ харин чиний өөртөө итгэлгүй байдал харагдана.
Зөн совиндоо итгэ. Жишээ нь би хэзээ ч сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байгаагүй. Яагаад гэвэл надад гарсан асуудал, ямар нэгэн зүйлийг даван туулахаар бол би өөрийгөө, зөн совингоо сонсохыг хүсдэг. Эсвэл зүгээр л хэн нэгэн миний асуудлыг надаас илүү мэддэг мэт аяглах нь миний дургүйг хүргэдэг байж болох л доо.
Чи хэдэн настай, ямар амжилтанд хүрсэн нь хамаагүй, чамд ээж хэрэгтэй. Надад ч гэсэн ээж маань нандин. Тиймээс ээжтэйгээ хэзээ ч битгий маргалд, түүний зөвөлгөөг сонсч сур. Маргалдаж байвал түүнд “ялагд”. Дараа нь чи ялагдсандаа хэзээ ч харамсахгүй.
Хүүхэдтэй болвол чи үргэлж сэтгэлийн тэнхээтэй, эрч хүчтэй байх ёстой.
Хүүхдүүддээ “би бусдаас онцгой, бусдаас санхүүгийн хувьд дээгүүр” гэсэн сэдлийг битгий суулгаарай. Хэрэв бид бизнес классаар нисэж байвал Миа, Жои хоёр энэ бол зүгээр л аз гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Тийм болохоор стюардессууд надад: “Таны хүүхдүүд их хүмүүжилтэй юм аа. Гайхалтай хүүхдүүд байна” гэхэд нь миний сэтгэл онгойдог.
Хийж буй зүйлийнхээ үр дагаварын тухай үргэлж бодож байгаарай. Удахгүй охин Миа маань интернет рүү ороод миний нэрийг гүүглдээд үзий гэж асуувал яана гэж боддог. Тиймээс би гагцхүү үйлдлээ биш, үгээ ч гэсэн их цэгнэдэг. Сэм (хуучин нөхөр нь) бид хоёрын харилцааны талаархи нарийн зүйлсийг би дэлгэж ярьдаггүй.
Хэрэв эрчүүд чамд “секс” санал болгож, өдөөд байвал та хоёрын дунд сайхан зүйлс байж болохгүй гэсэн үг биш. Байж болно. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нөхөрлөл өдөлтөөс эхэлсэн жишээ олон байдаг. Харин Лео бид хоёрын дунд тийм зүйл ерөөс байгаагүй. Бид шууд л найзууд болсон.
Сайхан харагдахын тулд чамд юу зохидог, юу зохидоггүйг мэдэх хэрэгтэй. Жишээ нь би хар цагаанаас өөр өнгө байдаг гэдгийг мэддэг ч тэр өнгүүд надад зохидоггүй гэдгийг бас мэднэ. Надад хар, цагаанаас гадна сувдөн өнгө, беж өнгө бас зохидог юм байна лээ.
Хайр халамжийн илэрхийлэл заавал үнэтэй бэлэг байх албагүй. Хэрэв эр хүн надаас “Би чамд сайхан ванн бэлдээд өгөх үү?”, эсвэл “Хоёулахнаа пабд сайхан суух уу? Зөвхөн чи бид хоёр” гэж санал тавьбал би тэрийг халамж гэж хэлнэ. Заримдаа зүгээр л үнэтэй ресторанд хоол зооглох нь гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол идэх, эсвэл зүгээр хайртай хүнтэйгээ хамт дэлгүүр хэсэхтэй адил аз жаргалтай мөчүүдийг бэлэглэж чаддаггүй.
Өөрөө өөртэйгээ байх нь маш сайхан гэдгийг мэдрэх нь маш том бэлэг шүү. Тийм ээ надад нөхөр байхгүй. Гэхдээ надад үр хүүхэд, ажил, би өөрөө байна. Надад сайхан байна.
Би гэр бүлд итгэдэг. Бие биендээ үүрэг “өгч” түүнийгээ биелүүлэх хамгийн COOL.