Монгол ТВ-ээр орой болгон гардаг Сайхан түүхүүд гэдэг хэдхээн минутын хүүхдэд зориулсан солонгосын сургамжит өгүүллэгүүдийг сүүлийн үед үзэх дуртай болоод байгаам. Хүүхэд гэлтгүй том хүмүүс ч гэсэн үзэж байвал ямар нэг юм бодогдуулахаар юм билээ. Ингээд сэтгэлд тод хоногшсон нэгэн түүхийг өөрийхөөрөө энд сийрүүлэн бичие.
- Нэгэн өдөр манай байрны гадаа явуулын тэрэгтэй байцаа зардаг хүн ирчихсэн шинэхэн байцаа зарж байлаа. Тэгэхээр нь ашгүй ойрхон ирснийг нь далимдуулаад нилээн хэдийг авахаар болтол нөгөө худалдагч залуу гэрийнхээ хаягийг өгвөл хүргээд өгөе гэхэд нь би юу ч бодолгүй мөнгөө төлчихөөд, хаягаа үлдээгээд гэрлүүгээ явчихлаа.
Гэртээ хариад би нөгөө худалдагч залуу ирэхийг хүлээгээд байдаг ирдэггүй. Удалгүй ширүүн бороо ч асгарч гарлаа. Энэ зуур би нөгөө худалдагч залууг бороо зогссоны дараа ирэх юм байна гэж бодоод хүлээсээр л байлаа. Харанхуй шөнө болтол хүлээсэн боловч ирсэнгүй. Хэдхэн байцааны мөнгөөр хүн чанараа өгчихдөг яасан муухай хүн бэ гэсэн бодол миний уурыг бүр их хүргэж байлаа. Нөхөр маань ч таньж мэдэхгүй хүнд мөнгөө өгчихдөг чиний л буруу гэж зэмлэлээ.
Ингээд маргааш өглөө болж нөгөө худалдаачин залуу бас л байдаггүй.
Гэтэл үд дундын алдад хаалганы хонх дуугарч, онгойлготол нөгөө худалдаачин залуу хамаг хөлс нь цувчихсан, нилээн ядарсан царайтай зогсож байлаа. Тэгээд юу болсныг, яагаад ингэж орой ирсэнийг нь асуухад:
-''Өчигдөрийн ширүүн бороонд таний хаяг бичиж өгсөн цаас бороонд нороод танай гэрийн хаалганы дугаарын сүүлийн тоо буюу ..5-ын тоо л үлдсэн. Тэгээд би өчигдөрөөс хойш энэ хавийн бүх байшингийн ..5-ын тоогоор төгссөн хаалга болгоныг тогшиж байцаа захиалсан айл мөн үү гэж асууж явсаар арай хийж оллоо'' гэсэн юм.
Үүнийг сонсоод би энэ хүнийг ямар муухайгаар бодож байснаасаа өөрөөсөө үнэхээр их ичсэн юм. Ингээд би тэр худалдаачинг халуун хоол, цайгаар дайлаад талархсанаа илэрхийлээд явуулсандаа.