Thursday, March 15, 2012

Bracelet :)

Хүмүүсийн хөтөлдөг блогнуудын DIY (Do It Yourself) гэдэг булан надад маш их таалагддаг юм. Хүн өөрөө сэтгээд юуг ч яаж ч өөрчилж, өөрийнхөө хүссэнээр хийж болдог. Багаасаа жаахан иймэрхүү юм оролдож сонирхдог байсан болохоор янз бүрийн юм их л хийж байсийм байна. Ямар сайндаа л ахынхаа өмдийг таалагдаад байхаар нь хасаж хайчилж байгаад өөртөө тааруулаад оёод өмсчихөж байсийм, мэдээж гэрийнхэн уурлаад бөөн юм болсон кк. Тэгээд саяхан гэртээ амарч байхдаа өөрт байгаа материалаа ашиглаад нээх гоё бугуйвч хийснээ та нартаа танилцуулая. Хийхэд амархан ч одоохондоо энэ дэлхий дээр цорын ганц байгаа бугуйвч шүү кк :):):)
(Хар өнгөтэй зөөлөн материалтай нэг юм + Нилээн ховор төрлийн нээх гоё товчнууд)


 (Хумс маань хар будагтай байсан бол илүү гоё харагдах байсан байх :):)

1 comment: