Tuesday, February 14, 2012
Гэгээн хайрын өдрөөр...
Жил жилийн энэ өдөр хүсэл мөрөөдөл, хөөрөл баясал, хөнгөн гуниглалтай өнгөрдөг байсан үе минь тодоос тод санагдаж байхым. Сингл байхад энэ өдрийн бүхий л зүйлс хөнгөн гуниг төрүүлж, хэн нэгнийг үгүйлдэг байснаа нуух юун. Зарим нэг хүмүүс энэ өдрийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж нэрлэдэг ч би л хувьдаа энэ өдрийг Гэгээн хайрын өдөр гэж нэрлэмээр байдаг юм. Тийм болохоор хүнийг хайрладаг хайрлаж үзсэн хүн бүрийн баяр баймаар...Магадгүй хүн өөртөө зориулж гоёод, өөртөө зориулж бэлэг аваад, өөртөө хайртай гэж хэлж яагаад болохгүй гэж гэсэн тэсэргүү гэх нь ч хаашаа юм нэг сонин этгээд бодол орж ирж байх юм. За энэ ч яахав, гайхалтай энэ өдөр сингл охид бүсгүйчүүд минь гэртээ суугаад байж болохгүй шүү л гэж хэлмээр байна. Ийм гоё өдөр өөртөө итгэлтэй гараад, нүүр дүүрэн инээмсэглээд гудамжаар алхаад үзээрэй... миний юу гэх гээд байгааг хийж үзээд ойлгох байхаа.:) Good Luck!
Labels:
Impression
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment