Хүмүүсийн хөтөлдөг блогнуудын DIY (Do It Yourself) гэдэг булан надад маш их таалагддаг юм. Хүн өөрөө сэтгээд юуг ч яаж ч өөрчилж, өөрийнхөө хүссэнээр хийж болдог. Багаасаа жаахан иймэрхүү юм оролдож сонирхдог байсан болохоор янз бүрийн юм их л хийж байсийм байна. Ямар сайндаа л ахынхаа өмдийг таалагдаад байхаар нь хасаж хайчилж байгаад өөртөө тааруулаад оёод өмсчихөж байсийм, мэдээж гэрийнхэн уурлаад бөөн юм болсон кк. Тэгээд саяхан гэртээ амарч байхдаа өөрт байгаа материалаа ашиглаад нээх гоё бугуйвч хийснээ та нартаа танилцуулая. Хийхэд амархан ч одоохондоо энэ дэлхий дээр цорын ганц байгаа бугуйвч шүү кк :):):)
(Хар өнгөтэй зөөлөн материалтай нэг юм + Нилээн ховор төрлийн нээх гоё товчнууд)
(Хумс маань хар будагтай байсан бол илүү гоё харагдах байсан байх :):)
Thursday, March 15, 2012
Friday, March 2, 2012
What is the differences between Man and Woman heads or directors?
Нээх олон жилийн туршлагатай ч биш, учиргүй их онол нтр бичиж мэдэхгүй ч 4 жил гаран нэг компанид ажиллахдаа 4-6 удирдлагатай байсны хувьд хооронд нь харьцуулах юм гарч ирээд байдаг болохоор өөрийнхөө бодлоор жаахан харьцуулалт хийлээ. Ер нь тэгээд өөрийнхөө шаардлагад нийцсэн Сайн дарга олно гэдэг нилээн аз шаарддаг юм шиг байнадаа кк. Хүн болгон өөр өөрийн үнэлэмжтэй, шалгууртай учраас та ч бас нэг биш нилээн хэдэн харьцуулалт хийж л суудаг байхдаа, болвол хуваалцаарай :)
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Subscribe to:
Comments (Atom)